Нүүрсний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлнэ

0

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллалаа.

Тэрбээр Сэхээ боомтын удирдлагуудтай төмөр замын холболт, визийн асуудал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, махны экспортод үүсээд буй нөхцөл байдал, нүүрсний үнэ, боомтын ажлын цагийн горим зэрэг асуудлаар ярилцав. Мөн үеэр Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга хятадын талд нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, химийн аюултай ачаа болон газрын тосны бүтээгдэхүүн нэвтрүүлэх, боомтын ажлын цагийн горимыг цайны цагийн амралтгүй болгох талаар санал тавьсан юм. Мөн Шивээхүрэн боомтыг олон улсын болгох, автомат удирдлагатай нүүрс тээвэрлэлтийн AGV-г 24 цагаар явуулах, төмөр замын холболтын Хятадын талын 3.75 км төмөр замын ажлыг шуурхайлах, өндөр хүчдэлийн хятад талын 18 км баригдах шугамын газрын зөвшөөрлийг шиййдвэрлэх асуудлыг хятадын талд  тавив. 

Үүний хариуд хятадын талаас энэ жил нүүрсний тээврийг нэмэгдүүлж 20 сая тоннд хүргэх хэтдээ 40 сая тонн болгох ажлыг үе шаттайгаар урагшлуулах, төмөр замын тухайд холбогдох байгууллагууд зураг төслийн ажлыг хийсэн учир удахгүй эцсийн шийдвэр гарна  хэмээн мэдэгдлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *