Р.Эрдэнэбүрэн: Ардын нам АН-ыг гол буруутан болгож, бүх буруугаа чихсэн

Цаг үеийн асуудлаар 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр, “МАН-ын гаргасан шийдвэр бол гэрээ зөрчсөн гээд бүх буруугаа АН-руу чихсэн. Энэ бол улс төрийн соёлын хувьд онцгүй шийдвэр боллоо.
Мэдээж дотоод тэмцэл янз бүрийн юм байдаг бол дотооддоо шийдэх ёстой байсан байх. Үүнийг
Засгийн газрын асуудал болгоод, гэрээ зөрчсөн гэдэг үндэслэл ярьж байгаа нь бол муухай
харагдуулж байна” гэлээ.