БАГШ НАРТ 714 ШИРХЭГ CHROMEBOOK- ИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
УИХ- ын гишүүн С. Ганбаатарын санаачлагаар улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулахаар болсон. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор 714 ширхэг chromebook- ийг багш нарт гардуулан өглөө.
БАГШ НАР CHROMEBOOK- ТЭЙ БОЛСОНООР ИНТЕРНЕТ СҮЛЖЭЭГ АШИГЛАН СҮҮЛИЙН ҮЕИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Орхон аймаг боловсролын салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг тогтмол хийж байгаа. Үүний үр дүнд Эрдэнэт хот боловсролын салбар, багш нарын хөгжлийг дэмждэг шилдэг зургаан аймгийн нэгээр тодроод байгаа билээ. Тэрээр өнгөрсөн жил боловсролын салбарт УИХ- ын гишүүн С. Ганбаатарын санаачлагаар нийт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль бүр шалгалтын тестийн машин болон ЕБС- ийн багш бүр таблет, СӨББ- ын багш бүр нөүтбүүкээр бүрэн хангагдсан билээ. Тэгвэл энэ жил боловсролын салбарт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд 714 ширхэг зөөврийн компьютер буюу chromebook- ийг багш нарт хүлээлгэн өглөө.
С. ЗОРИГТБААТАР УИХ- ЫН ГИШҮҮН С. ГАНБААТАРЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ, ЗӨВЛӨХ
Зөөврийн компьютер нь сүүлийн үеийн сургалтад ашиглаж буй энгийн ашиглахад ойлгомжтой, аюулгүй байдлыг хангахад хялбар төхөөрөмж юм. Мөн багш нарт сургалтад ашиглахад хялбар аппликейшн хэрэгслүүдийг багтаасан, интернет сүлжээг ашиглан 270 гаруй боловсролын аппликейшнг мөн ашиглах боломжтой, багш сурагч нарын төхөөрөмжийг хянах боломжтой, нэгдсэн удирдлагаар зохицуулах боломжтой гэх мэт олон давуу талууд шинээр бий болж байгаа юм.
14- Р СУРГУУЛИЙН БАГШ НАР…
ОРХОН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ НАР…
Багш нарт олгож буй тус зөөврийн компьютер нэг тус бүр нь 1,096,920 төгрөгийн үнэ бүхий бөгөөд сургууль тус бүрээс нэг багшид сургалтыг зохион байгуулж нэгдсэн удирдлагаар явахаар төлөвлөж байгаа ажээ. Дашрамд дурьдахад, энэ жил Орхон аймгийн хэмжээнд 39 цэцэрлэгт 11260 хүүхэд, ЕБС- ийн төрийн болон хувийн хэвшлийн 25 сургуульд 26 мянга гаруй сурагч суралцах бол их дээд сургууль, МСҮТ, коллежд 380 гаруй оюутан шинээр элссэн байна.