Хараагүйчүүдийн төвийн нэг байрыг түрээслэх боломжтой гэсэн ч холбогдох төлөөлөл нь зөвшөөрөхгүй гэв

0

Тэрбээр “Тус сургууль 4,000 гаруй суралцагч, 98 бүлэгтэй бөгөөд анги дүүргэлт 42-оос 55-ын хооронд байдаг. Анги танхим зайны хувьд харьцангуй бага учир хүүхдийн хөдөлгөөнийг хорьж, агаар сэлгэлт хийгдэх боломж байдаггүй. Багш нарын өрөө байдаггүй учир багш нар нь сургуулийнхаа коридорт зогсдог. 

2020 онд төлөөлөгч болсноос хойш энэ газрын асуудлыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар болон сургуулийн хүртээмжийн асуудлыг боловсролын сайдад тухай бүрд нь мэдээлж явсан. 

2022 оны арванхоёрдугаар сар хүртэл албан тоотоор хандаад хариу аваагүй учир 3,800 хүний гарын үсэг цуглуулж иргэдтэй нэгдэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар гурван намын бүлэгт хүсэлтүүдээ тавьсан ч авч хэлцээгүй. 

Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрийн төвд жилдээ 80 гаруй хүүхэд суралцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн нэг хэсэг бидэнтэй хамт ажиллан амьдрах эрхтэй. Хараагүй хүмүүсийн сургалт явуулах боломжийг хязгаарлаж, хааж буй асуудал биш.

Сургалтын нэг байрыг нь л засаж түрээсэлж ашиглах боломжтой гэж харсан учир БШУЯ болон болон Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин нарт тус хоёр байрны нэгийг нь бага дунд сургууль болгон тусдаа гаргаж шийдүүлэх саналаа албан тоотоор хүргүүлж байгаа” гэлээ.

“ТӨРӨӨС БИДНИЙ ТӨВИЙГ ТҮРЭЭСЛЭХИЙГ ЗӨВШӨӨРВӨЛ ГУДАМЖИНДАА ГАРАХАД БЭЛЭН БАЙНА”

Харин нөгөө талаас Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн газрыг төлөөлж Ч.Очирренчин байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрт сул анги нэг ч байхгүй. Мөн Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв 70-80 хүнийг ажлын байраар ханган үйлдвэрлэл эрхлээд явж байгаа.

Хэдий 141 дүгээр сургуулийн асуудал чухал ч гэлээ нэг асуудал шийдэх гэж бусдын эрх ашигт халдаж болохгүй. Хэрэв холбогдох албаны газрын сайд дарга нь энэ байрыг түрээслүүлэхээр бол би гудамжиндаа гарахад бэлэн байна.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ нь 11,400 гишүүнийхээ эрх ашгийг хамгаалдаг. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр нь төрийн өмчит газар ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрнаас хумсалж болохгүй.

Манай төвийн байранд тус сургуулийг оруулбал 20-30 хүн мэргэжил эзэмших боломж, 70-80 харааны бэрхшээлтэй хүн ажлын байраа алдана” хэмээн ярив.

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр нь 70-80 харааны бэрхшээлтэй иргэнийг массажист, бариста, хөгжимчин, гар урлаач, компьютерын чиглэлээр бэлтгэн гаргадаг. Хоёр байрны нэгийг нь хөдөө орон нутгийн иргэдийг амьдруулах дотуур байраар, нөгөөхийг сургалтын зориулалтаар ашигладаг гэнэ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *