ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИЛЕЙН КОНКИЕВИЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

0

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевичийг томилолтын хугацаа нь дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааг үндэсний хөгжлийн бодлоготой уялдуулан манай улсад амжилттай хэрэгжүүлэхэд Суурин төлөөлөгч чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.

Хатагтай И.Конкиевич Монгол Улсад ажиллах хугацаандаа эмэгтэйчүүдийг чадавхжуулах, манлайлах ур чадвар, түншлэлийн чадвар, институцын чадавхыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан нь ихээхэн үр өгөөжтэй байсныг сайд Б.Батцэцэг цохон тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Хатагтай И.Конкиевич Монгол Улсад ажилласан 4 жил түүний хувьд ихээхэн туршлага болсныг онцолж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үр дүнтэй болгоход Гадаад харилцааны яам бүх талын дэмжлэг үзүүлж, бүтээлчээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *