Улсын шинэ гарьд Ц.Бямба-Отгоны цолыг Ланд-300 автомашин, дөрвөн өрөө байраар мялаажээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлж, арслан болсон бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртсэн юм.
Тэгвэл өнөөдөр Улсын гарьд Ц.Бямба-Отгоны “ГАРЬД” цолны мялаалга наадам болж буй.
Энэ үеэр Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, бизнесменүүд хамтран Улсын гарьд Ц.Бямба-Отгонд Ланд-300 автомашин, мөн Өвөрхангай аймгийн ЗДТГ хувийн хэвшилтэй хамтран хоёр өрөө байр, “Нутгийн буян групп” 114мкв дөрвөн өрөө байраар тус тус мялаажээ.
Мөн гарьдийн төрж өссөн Төгрөг сумын ард иргэд, нутгийн удирдлага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс бүрэн хэрэглэлтэй хос морь бэлэглэсэн байна.