Улсын гарьд Б.Гончигдамба, начин Б.Чимэдвандан нар Сантмаргаз суманд суманд уурхай ажиллуулахаар уулзалт хийж явна

0
20230904_191724

Завхан аймгийн Сантмаргаз суманд алтны уурхай эхлүүлэхээр хэсэг хүмүүс очсон нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, иргэдийг төрөл бүрээр ятгаж, үйл ажиллагааг эхлүүлэхээр зэхээд байгаа аж. “Чулуун цаг” нэртэй тухайн компанийн удирдлагууд гэх хүмүүс нь монгол түмний хайрлан хүндэтгэдэг бөхчүүд буюу Улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Б.Чимэдвандан нар ажээ.

Сантмаргаз сумын нутаг нь хэдэн мянган жилийн түүхтэй эртний сүг зургууд, буга согоот Хадтай, Хүнгүй Галуутайн гол, мөн дуунд мөнхлөгдсөн хоёр Маргаз уул, Баяннуур нэртэй цэнгэг нууртай байгалийн үзэсгэлэнт нутаг юм. Ийм л учраас нутгийн иргэд газар нутгаа унаган төрхөөр нь хадгалан үлдэхийн тулд нэгдэж эхэлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *