Есдүгээр сарын 7-нд ихэнх нутгаар сэрүүсч, бороо орно
Ойрын хоногт ихэнх нутгаар дулаахан байна. Есдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи энэ сарын 5, 8-нд Алтайн салбар уулсаар, 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрнэ. Нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27…+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24..+29 градус дулаан байна. Есдүгээр сарын 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.