Төлөвлөгөөт хяналтаар 12 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 258 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 64 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 194 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 55 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.