Т.Ням-Очир: Бүх багш биш гүйцэтгэл нь хамгийн сайн багшийн цалин 2.5 сая төгрөг болно
БШУЯ-наас багшийн цалин, нийгмийн баталгаа сэдвээр мэдээлэл өгч байна. Мөн төсвийн тодотгол болон засгийн газрын тогтоолын дараах үр нөлөөний талаар мэдээллээ.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: Засгийн газрын есдүгээр сарын нэгний өдрийн тогтоолоор гүйцэтгэлийн үнэлгээгээр нэгдүгээр түвшний нэгдүгээр индексэд үнэлэгдсэн багшийг 50 хувийн урамшуулал авах боломжийг нээсэн. Ингэснээр 50 хувийн урамшуулал авч буй багшийн цалин 2.6 сая төгрөгөөс эхлэх боломж нь нэмэгдлүүдийг тооцохоор бий болж байна. Өөрөөр хэлбэл хамгийн сайн багшийн цалин өндөр байх боломжийг бүрдүүллээ. Түүнээс биш бүх багшийн дундаж цалин 2.5 сая төгрөг болоогүй.
Тэгвэл есдүгээр сарын байдлаар цалин, гүйцэтгэлийн урамшуулалтай нийлээд 2.5 сая төгрөгийн цалинг 1368 багш авах тооцоо гарчээ.