Л.Гантөмөрийн хүсэлтээр АН-ын Улстөрийн зөвлөлийг С.Баярцогт удирдана

0

Ардчилсан намын удирдлагууд Төрийн ордонд мэдээлэл хийж, ҮБХ-гоороо гаргасан шийдвэрийг танилцуулав.

Л.Гантөмөр: АН-ын залуучууд ирэх сонгуульд намаа манлайлж оролцоно-

АН-ын дарга Л.Гантөмөр: Өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮБХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа. Намын дэд дарга нарын сонгууль явагдаж, томилогдсон. АН Улстөрийн зөвлөлөө байгуулсан. 22 гишүүний нэрийг дэвшүүлж, намын ҮБХ баталлаа. Өнөөдрөөс улстөрийн зөвлөл хурлаа хийж, өдөр тутмын үйл ажиллагаагаа эхлүүллээ. Мөн Үндсэн дүрмийн хороо тодорхой хэмжээгээр шинэчлэгдлээ. Дотоод сонгуулийг хороо ч шинэчлэгдэж гуравны нэгтээ шинэчлэл хийлээ.

Энэ есөн сардаа багтаад сумын намын дарга нарын сонгууль явагдана. Үүний дараа аймгийн намын хорооны дарга нарынх болно.

Нэгдүгээрт, хаваржин, зунжин намынхаа гишүүдийг сонсох аян зохион байгууллаа. Бүх аймаг, сумдад очиж гишүүдээ сонсох ажил хийлээ. АН-ыг яаж бүтэн байлгах вэ гэдэг дээр бид бүхэн санаагаа чилээсэн. нэгдмэл АН, эв эетэй АН гэдэгт суурилж ҮБХ-ны хурал чиглэлээ.

Хоёрдугаарт, АН цусаа сэлбэх, удирдлагын түвшинд шинэчлэгдэх хэрэгтэй байгааг хэлж байна. Дараа үеийн улстөрчид хаана байна вэ, тэндийг гаргаж ирэх, бойжуулах гэдэг саналыг намын гишүүд хүчтэй илэрхийлсэн. Эхний санал АН эе эвтэй байгаарай. Хоёрдугаарт, АН-д шинэчлэл хийгдэх ёстой. Дараа үеэ гаргаж ирэх. Гуравдугаарт, Төрийн хүнд суртал дийлдэхээ болилоо. Бодлогын алдаануудыг засах зүйлсийг яаралтай гаргаж ирэх. Ийм гурван санал давамгайллаа.

Мөн ядуурал хавтгайрлаа, худалдан авах чадвар уналаа гэж ярьж байна.

Энэ удаагийн ҮБХ-ны хурал эв эеийг сахисан хурал боллоо. 15 дэд даргын 9 нь 80 оны залуучууд. Энэ залуучууд сонгуульд намаа манлайлж оролцоно. Намаа шинэчлэх гэдэг зүйл дээр акцент өгч хуралдлаа. Хурал амжилттай болсон.

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт сонгуулийн компанит ажлыг удирдах чиглэлд тодорхой ажлуудыг хийнэ. Мөн Улстөрийн зөвлөлийн хурлыг даргалж, явуулна. Намын дүрмээр Улстөрийн зөвлөлийг намын дарга удирдаж, даргална гэж байдаг. Гэхдээ дэг журмаа батлахдаа Улстөрийн зөвлөлийн хурлыг тэргүүн дэд дарга удирдана гэж намын даргын зүгээс санал оруулж байгаа. Мөн гадаад харилцаагаа хариуцаж ажиллана” хэмээлээ.

С.Баярцогт: “Улстөрийн зөвлөлийг намын дарга удирдана” гэдэг дүрэм бий. Гэвч дарга “Та энэ ажлыг ахалж авч яв” гэсэн-

АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Улстөрийн намуудын амьдрал гурван том өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Мөн Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан. Манай намын ҮБХ 504 гишүүнтэй болж, томорч өөрчлөгдөж байна.

Улстөрийн зөвлөл нь ҮБХ-ны гишүүдийн 10 хувь нь буюу 50 орчим гишүүнтэй бодлогын байгууллага болж байна.

Намын “Улстөрийн зөвлөлийг намын дарга удирдана” гэдэг дүрэм бий. Дарга “Та энэ ажлыг ахалж авч яв” гэсэн. АН энэ удаагийн өөрчлөлтөөр хоёр дахь давлагааг эхлүүлж байна. 2024 оны сонгуулийг хоёр дахь үеийнхэндээ буюу залуучууддаа шилжүүлж байгаа. Үүнийг АН-ын дахин сэргэн мандалтын эхлэл гэж нэрлэж байна. 80, 90 оныхон манай намын удирдлагад орж ирж байна.

Нэг нам дараалан үнэмлэхгүй ялалт байгуулсан тохиолдол өнгөрсөн хоёр сонгуулиар гарсан. Бодитой сөрөг хүчин байхгүй болж нэг намын удирдлага давамгайлах нь аажимдаа авторитар дэглэм рүү шилждэг. Одоо та бүхэн шинэчлэгдэж байгаа шинэ АН-ын тухай ярих болно” хэмээлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *