Монцемент Билдинг материалс” ХХК барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа

0

Үндэсний үйлдвэрлэгч “Монцемент Билдинг Материалс” ХХК барилгын салбарын 2023 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа.

“Монцемент Билдинг Материалс” ХХК нь Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран 2015 онд орчин үеийн дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй эко технологийг Монгол Улсад нэвтрүүлж, Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий Монцемент хуурай аргын цогц үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Монцемент үйлдвэр нь өнгөрсөн хугацаанд цементийн импортыг орлож, 300 сая гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний валютын урсгалыг дотооддоо авч үлдэж чадсан байна. Компани 2015 оноос хойш улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, дотоодын 200 гаруй жижиг дунд ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллаж, 1000 гаруй шинэ ажлын байрыг бий болгожээ. Хамгийн чухал нь, 200 гаруй шинэ боловсон хүчнийг өндөр ур чадвар шаардсан нарийн мэргэжлээр гадаад улсуудад сургалтад хамруулж, Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн.

Компанийн удирдлага орон нутагт шинээр бий болсон ажлын байр нь Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *