Pearson English” англи хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

0

Pearson English” англи хэлний сургалтын хөтөлбөр, Pearson BTEC олон улсын IT хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлсэн. Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан юм.

Тиймээс энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангийн 140 мянга орчим сурагчийг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлээд байна. Цаашид 2024-2025 оны хичээлийн жилд III – IV анги, VII-VIII ангид, 2025 – 2026 онд үндэсний хэмжээнд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Pearson нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хөтөлбөрийн агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил бүхий сургалтын цогц платформ юм. Тус хөтөлбөр дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтдаа ашигладаг. Агуулгыг олон улсын жишгийн дагуу боловсруулсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, ажлын ачааллыг бууруулах, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлог.

Pearson байгууллагатай хамтран төрийн өмчит ЕБС-ийн багш нарын заах аргазүйд дэмжлэг үзүүлэх, үндэсний сургагч багш бэлдэх ажлын хүрээнд Англи хэлний багш нараас олон улсын түвшин тогтоох шалгалт авчээ. Цаашид багш нарын англи хэлний мэдлэг, ур чадвар, олон улсын заах аргазүйн сургалтыг үе шаттай зохион байгуулах юм.

Өнөөдрийн байдлаар 120 үндэсний сургагч багш бэлдэж, 1600 гаруй багш олон улсын англи хэлний хөтөлбөрийн заах аргазүйн сургалтад хамрагдаад байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *