Ч.Баянжаргал: Нотариатын үйлчилгээний хөлс зардлын зарим нэг хэсгийг өөрчлүүлэх саналаа ХЗДХЯ-нд уламжилна

0

Монголын Нотариатчидын танхим”-аас цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ.

“Нотариатын үйлчилгээний хөлс зардал 2011 онд батлагдаж, 12 жил өөрчлөгдөхгүйгээр мөрдөгдсөн. Гэхдээ цаашид систем, үйл ажиллагаагаа сайжруулахад санхүүгийн хэрэгцээ шаардлага гарсан.

Иймд 2011 оноос хойш өөрчлөгдөөгүй нотариатын үйлчилгээний хөлс зардлын зарим нэг хэсгийг өөрчлүүлэх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжлах гэж байна. Иргэдэд аль болох дарамтгүй байдлаар уламжлах бөгөөд саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам судалж үзээд, шийднэ найдаж байна” хэмээн Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргал мэдээллийн үеэр онцоллоо. 

Тэрбээр үргэлжлүүлэн “Одоо нотариатын бүх үйлдэл системээр хийгддэг болсон. Өнөөдөр та иргэний үнэмлэхгүй байсан ч гарын хээгээ ашиглаад нотариатын үйлчилгээ авах боломжтой. Иргэдэд эерэг нөлөө үзүүлж байгаа. Нотариатын үйлчилгээ үйл ажиллагаагаа цахимжуулсан.

Дээрээс нь нотариат баримтаа цахимжуулсан. Тухайлбал

  • Нотариатын цахим баримт буюу архив нь E Mongolia системд холбогдсон. Иймд иргэн нотариатаар үйлчлүүлсэн баримтаа авах боломжтой болсон. 30 мянга гаруй иргэн E Mongolia систем руу нэвтрээд өөрийн нотариатын үйлдэлтэй холбоотой мэдээ мэдээллийг авсан тоон судалгаа байна.
  • 2018 оноос төрийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. тухайлбал, Татварын ерөнхий газар, УБЕГ, Архивын ерөнхий газар гэх мэт газар юм. Ийнхүү иргэнээс тодорхой баримт бүрдүүлэхийг шаардахгүйгээр цахим системээр төрд байгаа мэдээллийг авах бололцоо бүрдсэн.
  • Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүс улс орон руугаа нотариатаар гэрчлүүлсэн баримт явуулах шаардлага үүсдэг. Энэ харилцааг Дипломат төлөөлөгчийн газар буу нотариатчийн үүрэг гүйцэтгэгч хариуцаж гүйцэтгэдэг байв. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг  ГХЯ-тай хамтран цахимжуулсан.
  • Гадаад улсад гэрчлүүлсэн бичиг баримтаа Консулын газраас биечлэн очиж авдаг байсныг болиулж, өөрт ойрхон нотариатын газар очиж хэвлүүлэн авах боломжийг бүрдүүлсэн.
  • Цаашид суманд нотариатын үйлчилгээ үзүүлж буй Сумын Засаг даргын тамгын газрын дарга, хуулийн мэргэжилтний  үйл ажиллагааг цахимжуулах ажлыг ХЗДХЯ-тай хамтарч хийхээр зорьж байна.

Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мэдээлэх чиг үүргийг нотариатчид гүйцэтгэж байна. Олон улсад байгаа шинээр орж ирсэн чиг үүрэг юм.

Түүнчлэн талууд эвлэрч байгаа тохиолдолд эвлэрлийн гэрээг нь баталгаажуулж байна. Нотариатаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээг нь үндэслээд шүүх тухайн хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэлээ. 

зураг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *