Үерийн бүс дэх контейнер, барилгуудыг албадан нурааж дуусчээ

0

Голын урсацыг хааж баригдсан обьектуудыг буулгаж, газрыг яаралтай чөлөөлнө гэдгийг нийслэлээс мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногоос энэ ажил эрчимжиж байгаа бөгөөд урсац хаасан барилгуудыг гурав хоногийн өмнөөс буулгаж газрыг чөлөөлж байна. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг буулгаж байгаа талаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонынутаг дэвсгэрт байрлах иргэн н.Батзоригийн эзэмшил S’Outlet дэлгүүрийн газрын зөвшөөрөлгүй 4000 метр квадрат талбайг чөлөөлж байна. Нийт 14 ширхэг контейнер, гурван сендвичэн барилгыг нураана. Үүний дараагаар үндсэн обьектыг буулгана.

Газрын тухай хуулийн дагуу хугацаатай шаардах хуудас өгч, албадан буулгах ажлыг эхлүүлсэн.

Үерт өртсөн айлуудын тухайд бид нүүлгэн шилжүүлээд явж байгаа. Харин эрсдэлтэй дэх байгууламжуудыг зохих дүрэм, журмын дагуу нураахаар болсон. Газрын тухай хуулийн 57.3-ын дагуу өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт гурав хоногийн хугацаатай шаардаххуудас хүргүүлсэн. Нийтийн эрх ашгийг хангах үүднээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг аж ахуй нэгжүүдийн хувьд таатай хүлээж аваагүй.

Эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч ажлаа хийгээд явж байна.

Мэдээж дүрэм, журмын дагуу зохих шат дараалалтай нураахажлыг зохион байгуулж байгааг иргэд ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *