Энэ 7 хоногт Монгол Улсад
2023 оны есдүгээр сарын 11-17-нд болох үйл явдлын тойм
Есдүгээр сарын 11-нд:Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид БНСУ-ын Керюн хотод тоглоно.
Есдүгээр сарын 11-нд: 14:00 цагт “Чингис хаан” хамтлагийн “XXI зуун” тоглолтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал “On’n Off production event hall”-д болно.
Есдүгээр сарын 11-нд: 15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд чөлөөт уран бүтээлч Ө.Ирмүүний холимог материалаар хийгдсэн уран зураг, гэрлэн installation art болон логик оюуны тоглоом СУДОКУ наадгайг монгол тоогоор тайлах “НЭГЭЭС ЕС” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээгдэнэ.
Есдүгээр сарын 11-12-нд: Ховд аймагт Баруун бүсийн сэтгүүлчдийн зөвлөгөөн болно.
Есдүгээр сарын 12-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад айлчлахаар эх орноосоо мордоно.
Есдүгээр сарын 12-нд: 16:00 цагаас МУИС-д ХБНГУ-ын Берлин хот дахь Хумболдтын их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн Төв Ази, Монгол судлалын семинар хариуцсан захирал, доктор А.Ганчимэг “Нүүдлээс суурьшил руу: Малчдын амьдралын өөрчлөлтүүд. 1940-1980-аад он” сэдэвт лекц уншина.
Есдүгээр сарын 12-нд: Төв аймагт “Нээлттэй Төв аймаг” төслийн нээлт болно.
Есдүгээр сарын 12, 13-нд: “Органик мах-Хөвсгөл экспо-2023” намрын ногоон өдрүүдийн арга хэмжээг Мөрөн хотод зохион байгуулна.
Есдүгээр сарын 12-16-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Батлан хамгаалах салбарыг сурталчлах өдөрлөгийг Архангай аймагт хийнэ.
Есдүгээр сарын 13-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
Есдүгээр сарын 14-нд: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллана.
Есдүгээр сарын 14-нд: Морин хуурын чуулга Австрали Улсын Сиднэй хотод байрлах дэлхийн 7 гайхамшигт багтдаг OPERA HOUSE -д тоглоно.
Есдүгээр сарын 15-нд: 13:30-17:30 цагт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайдын яам хамтран Монгол-Австрийн бизнес форумыг Шангри-ла зочид буудалд зохион байгуулна. Уг форумд Австри улсын сүү, сүүн бүтээгдэхүүн, мах боловсруулах, эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн тээвэр, цахим технологи, дүүжин тээвэр, гэрэлтүүлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 компани оролцоно.
Есдүгээр сарын 15-нд: Монголын хэвлэлийн хүрээлэнд Хэвлэл мэдээллийн салбарын удирдлага, сэтгүүлчдэд зориулсан Шүүх болон Шүүхийн үйл ажиллагааны тухай мэдлэг, ойлголт өгөх, шүүхийн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх сургалт болно.
Есдүгээр сарын 15-нд: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
Есдүгээр сарын 15-17-нд: 34 дэх удаагийн Үндэсний номын баяр нийслэлийн төв талбайд зохион байгуулагдана.
Есдүгээр сарын 16-нд: 16:00 цагаас БНХАУ-ын зохиолч Үй Хуагийн монгол уншигчидтайгаа уулзах “Зохиолч уншигчийн уулзалт” Соёлын Төв Өргөөнд болно.
Өмнөх 7 хоногоос үргэлжлэх үйл явдлууд:
Есдүгээр сарын 5-15-нд: Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын зураач Дагдангийн Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
Есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 10-нд: Монголын Үндэсний музейд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, БНСУ-ын “Чэжү 4.3 Энхтайвны сан”-гийн хамтарсан “Бүгд Найрамдах Солонгос Улсын түүх, Жэжү 4.3” тусгай үзэсгэлэн гарна. Энэхүү үзэсгэлэн аравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм.