Оросууд худалдаж авсан цоо шинэ хятад машинаа засварт бөөн бөөнөөр нь илгээх болов

0

Оросууд хятад машинд шилжсэнээр засвар хийлгэх хүсэлт улам ихээр ирэх болсон аж.

2023 оны эхний найман сарын байдлаар Хятадаас ирсэн дөрвөн жилээс доош насжилттай шинэ машиныг нэг жилийн өмнөхөөс 35 хувиар илүү засварт илгээсэн байна.

Судалгаанаас харахад Оросын автомашин сонирхогчид Хятадын автомашины чанарт сэтгэл дундуур байна. Ялангуяа оросуудын 61% нь Хятадаас ирсэн автомашинууд Оросын цаг агаарын нөхцөлд хэсэгчлэн дасан зохицсон гэж үзэж байгаа бол өөр 19% нь Оросын өвлийг тэсвэрлэж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаа юм.

Оросууд Хятадаас ирсэн автомашины сул талуудын дунд нимгэн төмөр, хэвтээ тэнхлэгийн ачаалал ихтэй, жолооны хүрд эргүүлэхэд зориулагдаагүй эд анги (44%), өвлийн улиралд ашиглахад үргэлж бэлэн байдаггүй мөн металлын зэврэлт (42%), түүнчлэн чанаргүй электрон төхөөрөмж, сэлбэг зэргийг  (29%) нэрлэжээ. 28% нь армотизатор хэт зөөлөн тул Оросын замын нөхцөлд тохиромжгүй гэж гомдоллосон бол 24% нь будгийн ажил сул байна гэжээ.

Энэ оны долдугаар сарын 1-ний байдлаар ОХУ-д 1.08 сая орчим хятад автомашин байна. Эдгээрээс Chery, Lifan, Geely, Haval, Changan, JAC брэндүүд авто үйлчилгээний газруудын хамгийн олон удаагийн «зочид» байсан гэж Fit Service онцолж байна.

Украины эсрэг дайн эхэлсний дараа дэлхийн бүх автомашин үйлдвэрлэгчид Орост үйлдвэрлэлээ зогсоосон. Түүнчлэн шинэ автомашины албан ёсны нийлүүлэлт зогссон. Үүнийг далимдуулан Хятад улс Оросын зах зээлд нэвтэрсэн нь энэ.

Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл тус улсад Хятадаас 287 мянган автомашин импортлогдсон нь 2022 онтой харьцуулахад (162 мянга) хоёр дахин их байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *