Л.Энх-Амгалан: Хүүхдүүдээс нийгмийн гарал угсааг асуух нь зохисгүй. Цаашид боловсролын салбарын судалгаанд ийм асуулт тавихгүй байх чиглэл өгнө
Төрийн болон төрийн бус судалгааны байгууллагуудын судалгааны асуултад “НИЙГМИЙН ГАРАЛ” гэх асуулт байдаг. Тэгвэл дээрх асуултыг боловсролын байгууллагын судалгаанаас хасна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тодруулбал,
Төрийн болон төрийн бус судалгааны байгууллагууд судалгаа авахдаа ‘Нийгмийн гарал’ гэдэг энэ онц шаардлагагүй, утгаа алдсан асуултыг хасвал таарна. Хүүхдүүдэд ийм асуулт тавих бүр ч зохисгүй.
Манай салбарын судалгааны байгууллагуудад ийм асуулгатай судалгаа авахгүй байх чиглэл өгнө. “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж товч бөгөөд тодорхой заасан байдаг” хэмээн байр сууриа илэрхийлжээ.