АН-ын 15 дэд дарга “намдаа сар бүр 10 сая төгрөг тушааж” эхэлжээ

0

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнгөрөгч наймдугаар сар /2023.08.28/-д хуралдаж Дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүд гээд нийт 49 хүний намынхаа дотоод албан тушаалд томилсон байдаг. 

АН найман дэд даргатай байхаар анх төлөвлөөд байсан ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн дөрвөн хүнээ дэд дарга болго зэргээр Л.Гантөмөрт шахалт үзүүлснээр 15 дэд даргатай болсон гэж буй. Тодруулбал,Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санал болгосон Ш.Түвдэндорж, Х.Пүрэвхатан, О.Алтангэрэл, П.Галиндэв гэсэн дөрвөн хүнийг, мөн АН-ын дарга асан С.Эрдэнээс нэрийг нь өгсөн Ц.Уртнасан, МҮДН фракцын Р.Амаржаргал, МоАН фракцын П.Батчимэг, Хангарьд фракцын И.Мөнхжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын зүтгүүлсэн Э.Одбаяр болон АН-ын 1970, 1980 оны залуусын төлөөлөл болох Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, Ж.Баярмаа, Ц.Жадамба, С.Буянжаргал, Ш.Жандос нарын нийт 15 хүнийг АН-ын дэд даргаар батламжилсан юм. 

Харин АН-ын 15 дэд дарга нар нь намаасаа цалин авахгүй, харин үйл ажиллагааг нь санхүүжүүлэх мөнгийг олох үүрэг хүлээнэ гэж байсан юм. Тэгвэл АН-ын дэд дарга нар сар бүр намдаа 10 сая төгрөгийг тушаах болсон байна. Мөн өнгөрөгч баасан гараг /2023.09.15/-т АН-ын ҮБХ-ны гишүүний 2023 оны татвар болох 6 сая төгрөгийг 500 орчим гишүүн нь төлөөд байгаа ажээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *