Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан халаасны хулгайн гэмт хэрэг ихэсжээ

0

Нийслэл хотын хэмжээнд 2023 оны 1 дүгээр сард халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл нийт 485 бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 456, зөрчлийн шинжтэй 32 байна.

Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 77 нэгжээр буюу 15.8 хувиар өсжээ.

Нийт бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 36,9 хувь нь гудамж талбайд, 50,9 хувь нь автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, 5,9 хувь нь зах худалдааны төвд, 3,7 хувь нь үйлчилгээний газар,  2,4 хувь нь эмнэлэг, сургуульд тус тус үйлдэгдсэн байна.

Долоо хоногийн Даваа, Лхагва, Пүрэв гаригуудад нийт гомдол, мэдээллийн 55,5 хувь нь бүртгэгджээ. Гэмт хэрэг бүртгэгдсэн цагаар нь авч үзвэл 06-14 цагт 41 хувь, 14-19 цагт 35 хувь нь байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас зах, худалдаа үйлчилгээний газруудаар нэгдсэн эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэг:

Сүүлийн өдрүүдэд иргэд томоохон зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаагаар үйчлүүлэхдээ их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явж, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсоор байна. 

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэд, олон нийт та бүхэн худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *