Өндөрлөгөөтэй тавцант төмөр замын нээлт боллоо

0

“Тавантолгой түлш” ХХК зүүн бүсийн үйлдвэртээ өндөрлөгөөтэй тавцан бүхий төмөр замыг өнгөрөгч оны есдүгээр сард барьж ашиглалтад оруулсан билээ. Төмөр замыг барьснаас хойш Улсын комисс ажиллаж өнөөдөр албан ёсоор нээж, эхний ачаагаа хүлээн авлаа.

Төмөр замын хөдөлгөөний нээж, ачаа тээвэр хүлээн авах ёслолт Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Мөнхжаргал, Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, ТУЗ-ийн гишүүд, компанийн удирдлагын багийн гишүүд оролцлоо.

Уг төмөр замыг ашиглалтад оруулснаар шахмал түлшний түүхий эдийн тээврийг төмөр замаар хийж тээврийн зардлыг бууруулах, авто замаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэж байгааг Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд галлагааны улиралд 600 мянган тонн мидлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас авто замаар тээвэрлэн авчирдаг байсан. Авто замаар хүнд даацын авто машин явах нь зам эвдрэх, осол аваар гарах зэрэг сөрөг нөлөөллүүд гардаг. Тэгвэл ирэх оны галлагааны улиралд ашиглагдах шахмал түлшний түүхий эдийг 100 хувь төмөр замаар тээвэрлэхээр боллоо.

Төмөр замаар түүхий эдийн тээвэр хийгдэхээс гадна шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг ч татан авах боломж бүрдэж байгаа юм.   

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *