Автомашины албан татвараа цахимаар төлөх боломжтой

0

Тээврийн хэрэгсэл эзэмшигчид авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлөх хуулийн зохицуулалттай байдаг. Тэгвэл иргэн та доорх сувгуудаар татвараа хялбар, хурдан шуурхай, цахимаар төлж цаг хугацаагаа хэмнэх боломжтой.

Тодруулбал, Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны,

  • https://itax.mta.mn/
  • www.ebarimt.mn
  • www.smartcar.mn сайтаар нэвтрэн төлж болохоос гадна,
  • Гэрэгэ киоск машинаар дурын банкны картаар төлөх (дүүргийн Татварын хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн салбаруудад)
  • Арилжааны банкнуудын интернэт банк
  • Үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх пос машин
  • Цахимаар төлөх боломжгүй бол өөрт ойр аль ч арилжааны банканд очиж тээврийн хэрэгслийн дугаараа хэлээд төлөх боломжтой. /Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн арилжааны банкнуудад нэхэмжлэх үүссэн байдаг/

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *