Сураггүй болсон малчинг эсэн мэнд олжээ

0

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Хуурай худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 71 км, сумын төвөөс баруун хойд зүгт 29 км/-т өчигдөр өдрийн 12:00 цагийн орчим иргэн А /51 настай, эрэгтэй/ малаа хариулахаар яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл тус өдрийн 19:15 цагт Онцгой байдлын газарт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, сумын Эрүүл мэндийн төв, “Эрдэнэс таван толгой ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхний хамтаар иргэн А-г хайж эхэлжээ.

Эрэн хайх ажиллагааг Монгол толгой, Хонгор-Овоо гэдэг газруудад 15 км-ын тойрогт 20:17 цагаас 21:35 цаг хүртэл зохион байгуулсан байна. Ингээд иргэн А-г /51 настай, эрэгтэй/ 21:35 цагт гэрээс нь баруун зүгт 12 км-т “Монгол толгой” гэдэг газраас эсэн мэнд олж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *