Сэтгүүлчдийн хүсэлтээр Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулжээ

0

Хөгжлийн банкны чанаргүй зээлд нэр холбогдсон  87 холбогчтой эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулж өгөөч гэдэг шаардлагыг сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ж.Мядагбадам, С.Будрагчаа нар 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн.

ШЕЗ уг шаардлагыг хүлээн авч ШЕЗ, шүүх, сэтгүүлчдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж буйгаа мэдэгдлээ.

Хөгжлийн банкны чанаргүй зээлд нэр холбогдсон 87 холбогчтой хэргийг нээлттэй явуулснаар шүүхэд итгэх олон нийтийн итгэл сэргэхийн зэрэгцээ, хэн гэдэг албан тушаалтан чухам ямар үйлдэл оролцоотой байсныг мэдэх боломж бүрдэх юм.

Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгджээ. Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *