“ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ” ТӨСӨЛ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
🔰 НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Төрийн байгууллагуудад хэрэгжих жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл Татварын Ерөнхий Газар (ТЕГ)-т Жендэрийн Үндэсний Хороотой хамтран хэрэгжиж эхэлснээр ТЕГ нь тус санаачилгад хамрагдсан Монгол Улсын анхны төрийн байгууллага болно. 👏👏👏
🔰 Тус санаачилга нь ТХЗ 2030 хурдасгах зорилгын хүрээнд жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн байр суурийг бэхжүүлэхэд анхааран ажилладаг төрийн байгууллагуудыг онцлон дэмжих сайн дурын хөтөлбөр юм. Анх 2021 онд хэрэгжиж эхэлсэн энэхүү санаачилга нь цар хүрээгээ тэлсээр (Монгол Улсыг оролцуулаад) нийт 19 улс орны 93 төрийн байгууллагуудад хэрэгжиж байна. 💯💯💯
🔰 Бүтэц зохион байгуулалт болон бодлогын бодит үр дүнгийн зөрүүг арилгах; институцийн амлалтуудыг бодит ажил хэрэг болгох замын зураглалыг боловсруулахад тус санаачлага нь гол дэмжлэг үзүүлдэг юм. Мөн оролцогч төрийн байгууллагуудын үр дүнгээс хамаарч алт, мөнгө, хүрэл гэсэн гурван төрлийн гэрчилгээг олгодог. ✅✅✅
🔰 Энэхүү төслийн нээлтийн үйл ажиллагаанд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр оролцож хэлсэн үгэндээ: “Энэхүү төсөл нь Монгол Улсын Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний жендэрийн бодлогын хэрэгжилтийг шууд дэмжих, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэхэд сайн туршлага гаргах ач холбогдолтой юм. Иймд байгууллагын удирдлагын баг манлайлалтай ажиллахыг онцлон тэмдэглэв” Түүнчлэн тус төслийн зөвлөхөөр жендэрийн үндэсний шинжээч Б.Онон, ажлын хэсгийн гишүүнээр Ажлын албаны ахлах мэргэжилтэн О.Буянаа нар ажиллаж байна. ☑️☑️☑️
🟠Монголын Татварын алба
🟠UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр