СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ ШШГХ-ИЙН ХАРЬЯА 413-Р НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ АНГИД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

0

✅✅✅ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь ШШГХ-ийн харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хяналт шинжилгээ хийж ажиллалаа.
✅✅✅Хяналт шинжилгээний хүрээнд алба хаагчид, эрх нь хязгаарлагдсан хүний эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар асуумж авч хүсэлт гаргасан хүмүүстэй ганцаарчлан уулзаж, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтын талаар гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч, зүй бус харьцаа, доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрхийн зөрчилтэй холбоотой хэд хэдэн тохиолдол гарсан байж болзошгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр зөвлөмж бичих, харъяаллын дагуу шилжүүлэн шалгуулхаар ажиллаж байна.
✅✅✅Мөн ШШГГ-ын алба хаагчдад “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” мэдээлэл хийж, “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколын хэрэгжилтийн асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулж, улмаар “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх”, “Харилцаа, хандлага” сэдвүүдээр сургалт явуулав.
✅✅✅Monitoring visit in open and closed unit No 413 of the Mandal sum, Selenge Province
A working group under the leadership of the Commissioner in charge of the Prevention of Torture of the National Human Rights Commission – Ya. Tselmen /Ph.D./ within the framework of the National Preventive Mechanism of Torture conducted a monitoring visit to open and closed correctional unit no. 413.
✅✅✅As part of the inspection, questionnaires were taken from officials and persons deprived of their liberty regarding the exercise of their rights to be free from torture, inhuman treatment, and discrimination. There may have been a number of cases related to violations of the right to be free from torture and inhuman treatment; work continues to develop recommendations and refer them to jurisdiction for investigation.
✅✅✅Also, employees of the Executive Agency of Court Decision were informed on the topic of “National Preventive Mechanism of Torture”. A discussion on “Implementation of the Optional Protocol to the Convention against Torture” was held, and training on the topic of “The human right to be free from torture, inhuman treatment, and discrimination”, and “Relationships and Attitudes” were carried out.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *