Самарт яваад сураггүй болсон иргэнийг хайж байна

0


ХУД-ийн XI хорооны “Зайсангийн-Ам” гэдэг газарт гурван хүн самарт явснаас нэг нь сураггүй алга болсон гэж ОБЕГ-т дуудлага иржээ.

Тодруулбал, иргэн У нь 09.08-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэх дуудлагыг 09.20-ны 17:10 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 09.21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. Иргэн У 39 настай, эрэгтэй. Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа 14 хоног сураггүй болоод байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *