Ж.Сүхбаатар: Согтуу жолоочид хатуу хариуцлага оногдуулахаар хуулийг өөрчилнө

0


Замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна ирнэ хэмээн  Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээллээ.

Тэрбээр “Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар авто ослоор 228 хүүхэд амиа алдсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо 151,212 тэднээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагджээ. Сүүлийн гурван жилийн хугацаан дахь зөвхөн согтуугаар машин барьсан жолооч нарын танхайрлыг авч үзэхэд ийм тоо гарч байгаа юм. Удахгүй нээгдэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна” хэмээв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *