Оросын дарга В.В.Володинд бэсрэг наадам үзүүлж, цэргийн алба хаагчид аюулгүй байдлыг хангахад оролцож байгаа аж

0

ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр /2023.09.25/ өндөрлөнө.

Харин өчигдөр /2023.09.24/ УИХ-ын дарга Г.Занданшатар Оросын дарга В.В.Володиныг Сүхбаатарын талбайд угтан авч, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр В.В.Володин тус ёслолоос татгалзсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд буй. 

Тэгвэл ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володины манай улсад хийж буй айлчлалд зориулж, бэсрэг наадмыг өчигдөр зохион байгуулсан байна.

Мөн тэрээр өнөөдөр /2023.09.25/ зарим арга хэмжээнд оролцоод эх орондоо буцах төлөвтэй байна. Иймд түүний явах газруудад төрийн өндөржүүлсэн хамгаалалт гарч, үзлэг шалгалтын ажиллагаа идэвхжээд байна. Энэ талаар олон нийтийн сүлжээнд иргэдийн нийтэлсэн зураг, бичлэгээс харахад “цэргийн алба хаагчид тэсрэх бөмбөг илрүүлэгч бололтой тоног төхөөрөмжийг ашиглан төрийн ордны орчимд үзлэг, шалгалт”-ыг хийх ажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *