Н.Түвшинбаяр “Найрамдал“ зусланд харуул хийгээгүй, хорих 405 дугаар ангид хоригдож байгаа гэв
Олимпын аварга, хүмүүжигч Найдангийн Түвшинбаяр Найрамдал зуслангийн харуул хийж байна” гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж, зарим нэгэнд нь эргэлзээ төрүүлээд байна.
Хорих ангид харьяалах орон нутгийн байгууллага нь, нийслэлд Нийслэлийн прокурорын газраас хорих ял эдлүүлэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьдаг. Дээрх мэдээлэл нь худал бөгөөд хорих ял эдлүүлэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээлэл өглөө.
Хүмүүжигч Н.Түвшинбаяр нь 405 дугаар хорих ангид ял эдэлж байгаа аж.