Замын-Үүдийн авто замын боомт 5 өдөр амарна
БНХАУ тунхагласны өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт амарна.
“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу БНХАУ үүсгэн байгуулагдсан уламжлалт баярыг бүх нийтээр тэмдэглэх (2023 оны 9 дүгээр сарын 29-30, 10 дугаар сарын 1-3-ны өдөр) өдрүүдэд Замын-Үүдийн автозамын боомт амарч, дээрх өдрүүдэд Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллана хэмээн Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.