Иргэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр хүүхдүүдтэйгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

0

Шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож, нэг жил арван сарын хорих ял оноосон. Саяхан давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Д.Мөнх-Эрдэнийг Зүүн хараа дахь 413-р хорих ангид шилжүүлсэн байна.

Тэгвэл түүний ар гэрээс Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандан Зүүн хараагийн хорих ангийн дарга А.Батхуяг нь Д.Мөнх-Эрдэнийг дарамталж, сүрдүүлж байна, ар гэрийнхэнтэй нь төлөвлөгөөт уулзалтад оруулахгүй байгааг талаар мэдээлжээ.

Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал арваннэгдүгээр сарын 5-наас өмнө нөхрийг нь суллаж, өвчтэй аав ээжтэй нь уулзуулахгүй бол Төв талбай дээр хүүхэдтэйгээ хамт өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

Тэрээр “Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу 2013-11-05-нд магадланд орохоор нь шоронгоосоо суллаж өгөхийг хичээнгүйлэн гуйя.

Үгүй бол би бяцхан үрстэйгээ Монгол Улсын Үндсэн Хуулинд заасны дагуу арваннэгдүгээр сард үзэл бодлоо илэрхийлж Төрийн ордны өмнө, Төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлах болно. Ард иргэд маань дэмжих байлгүй…

Зүгээр л эр нөхөртэйгөө элэг бүтэн амьдармаар байна.

Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж аав ээжийнх нь хамт амлаж байна. Санаа зоволтгүй. Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ.

МУ-ын иргэн Д.Мөнх-Эрдэнийн Эхнэр Д.Баянжаргал” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *