Хятадад болж буй “Ханжоу” наадмын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын нэрийг бичихдээ “Улс” гэх ханзыг бичээгүй байна

0

“Ханжоу 2022” Азийн наадам Бямба гарагт /2023.09.23/ Хятадад нээлтээ хийсэн. Монголын баг тамирчид нээлтийн ёслолд 250 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн далбаагаа өндөрт өргөж жагсан оролцсон юм.

Тэгвэл тус наадмын нээлтийн ёслолын үеэр Монголын баг тамирчдыг талбайд гарахад дэлгэцэд “Монгол” гэх ханз гарсан ч “улс” гэх ханз бичээгүй байна. Харин Япон болон Солонгос улсын нэрийг дэлгэцэд гаргахдаа улсын нэрийн ард “国” буюу “улс” гэх ханзыг бичжээ.

Мөн одоогоор Азийн наадамд Монгол Улсын 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Наадмын эхний өдөр Монголын баг медалийн чансаагаар есдүгээрт эрэмбэлэгдээд байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *