Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн

0

“Байгууллагын болон багшийн үнэлгээ”-ний талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэхүү судалгааг Боловсролын үнэлгээний төвөөс хийж гүйцэтгэсэн байна. 

Өнгөрсөн жилийн үнэлгээнд 681 сургуулийн 28382 багш давхардсан тоогоор 912978 суралцагч хамрагджээ.

Багш нарыг 4 шалгуур, 13 үзүүлэлтийн дагуу үнэлсэн байна. 

Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн

2022 болоод 2023 оны үнэлгээг харьцуулахад 4 шалгуурын хувьд бүгд өссөн үзүүлэлт гарчээ.

Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн

Тодруулбал,

Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажилллагааны ахиц 59.33-60.69

Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, үйл ажиллагааны ахиц 65.91-85.44

Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц үр дүн 85.7-89.74

Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал 85.3-88.4 хувь болж өсчээ. 

Багшийг үнэлсэн 13 үзүүлэлт хэрхэн буурсан, нэмэгдсэнийг доорх зургаас харах боломжтой. 

Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн

1-4 дүгээр индескт хамаарах багш нарын тоо буюу цалин дээрээ нэмэлт урамшуулал авах багш нарын тоо 2022 онд 41.94 хувь байсан 2023 онд 51.71 хувь болж өсжээ. 

Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн

2022 онд улсын дундаж 72.5 хувьтай байсан бол 2023 онд 75.71 хувь болж нэмэгджээ. Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Говь-Алтай, Дархан-Уул аймаг Улаанбаатар хот улсын дунджаас дээгүүр үнэлэгджээ. 

Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн

Багшийн индексийн шилжилтийг энэхүү зургаас харж болно. 

Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн

Боловсролын үнэлгээний төвөөс хэлэхдээ үнэлгээг хийхдээ багш нартаа ээлтэй байдлаар хийсэн гэдгээ онцоллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *