Covid-19 эргэн иржээ. Одоо юунд анхаарах хэрэгтэй вэ?

0

Covid-19-ийн шинжилгээний хариу “Эерэг” гарсан тохиолдолд хэрэгжүүлэх үндсэн зарчмууд хэвээр байна

Covid-19 цар тахал өнгөрсөн дурсамж мэт санагдаж байж магадгүй ч вирусийн тархалт эргэн сэргэж эхэллээ. Коронавирусийн тархалтын улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо дахин нэмэгдэж, цаг агаар хүйтрэх тусам халдварын тохиолдол улам ихэснэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. 

“Сайн мэдээ нь вирус гурван жилийн өмнөх шиг үхлийн аюултай биш болсон. Мөн бидэнд урьдынх шиг тоног төхөөрөмжийн хомсдол тулгарахаа болиод байгаа. Хүмүүсийн биед дархлаа ч тодорхой түвшинд тогтсон” гэж Хойд Каролинагийн Анагаах ухааны сургуулийн Халдварт өвчний тэнхимийн профессор Дэвид Воль онцолжээ. 

Хэдий тийм боловч энэ нь санаа зовохгүй байж болно гэсэн үг биш юм. Covid-19-өөр өвчилсөн хүний биеийн байдал хүндрэх магадлал өндөр хэвээр байгаа тул эрүүл мэндийн мэргэжилтнүүд өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хамгаалахын тулд дараах зөвлөгөөг өгч байна.

Сүүлд гарсан дэгдэлт хэр хор хөнөөлтэй вэ?

Covid-19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо гуравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Хамгийн сүүлийн мэдээллээс харахад есдүгээр сарын есний өдрөөр дуусгавар болсон долоо хоногт АНУ-д Covid-19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногоос 7.7 хувиар нэмэгдэж, 20 мянга 500 орчим болжээ. Ингэснээр долоодугаар сард эхэлсэн халдварын тархалтын цар хүрээ нэмэгдсээр байгаа аж. 

Мэргэжилтнүүд Covid-19-ийн халдвар дахин нэмэгдэж буй энэ үед амны хаалт зүүх, хөл хөдөлгөөн ихтэй газраас зайлсхийх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. 

Хэрэв шинжилгээний хариу “Эерэг” гарвал яах вэ?

Covid-19-ийн шинжилгээний хариу “Эерэг” гарсан тохиолдолд хэрэгжүүлэх үндсэн зарчмууд хэвээр байна. Ялангуяа Covid-19-ийн хүнд хэлбэрээр өвдөх эрсдэл өндөртэй хүмүүсээс өөрийгөө тусгаарлаж, тэдэнтэй уулзахгүй байх шаардлагатай. Мөн тав хоног өөрийгөө тусгаарлах, шинж тэмдгүүдээ хянах, бусдын дэргэд байх шаардлагатай бол амны хаалт зүүх хэрэгтэй. Вирусийн эсрэг эм уух эмчилгээ хийж болох ч үр дүнд хүрэхийн тулд цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандах нь чухал хэвээр байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *