Талийгаач С.Алунгуагийн цогцсыг шинжлэхээр болжээ

0

Талийгаач С.Алунгуагийн бөөр, элэгийг авахаас гадна хөлний эд эрхтэнг зөвшөөрөлгүй авсныг бид мэдээлсэн. Эмч нар мөн хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан байдаг. 

Хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байгаа билээ. Шалгалтын явцад талийгаачийн өөр эд эрхтэн болох зүрх, уушги зэрэг эрхтнүүдийг мөн нууцаар авсан байж болзошгүй гэдэг хардлага байгаа аж. Ар гэрийнхэн ч үүнийг үгүйсгэхгүй байгаа юм. Тиймээс талийгаач С.Алунгуагийн цогцсыг шинжлэхээр болжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ талаар “Мөрдөгч албаны хүмүүсээс нэг зүйл хүсмээр байна. Та бүхний ажлыг заах гэсэнгүй ээ, гэхдээ санаа зовоод бичиж буйг зөвөөр ойлгохыг хичээгээрэй. Цогцсыг ухахдаа ар гэрийнхэнд нь хэлээрэй, ар гэрийнхэнг нь оролцуулаарай, өдөр судар хараад хүндэтгэлтэй, хүн ёсоор хандаарай гэж хүсмээр байна.

Яагаад гэхээр өмнө өөр талийгаачийн цогцсыг ухахдаа манай хуулийнхан алдаа гаргасан. Тодруулбал сэтгүүлч С.Будрагчаагийн хөндсөн Анагаахын сургуулийн багш нартай холбоотой хэрэг дээр талийгаач Г.Ганжаргалын цогцсыг ухаж гаргахдаа ар гэрийнхэнд хэлээгүй, өдөр судар харалгүй шууд очоод экскаватороор ухаж, авсны тагийг эвдэж ундуй сундуй орхисон байсан. Ийм алдаа гаргасныг ар гэрийнхэн нь Прокурорт өргөдөл гаргасан. Прокуророос мөрдөгчид хариуцлага тооцох шийдвэр гарсан ч биелээгүй” хэмээсэн байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *