Өчигдөр 33 настай эмэгтэй 3 хүүхэдтэйгээ угаартаж, нас баржээ

0

Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт нэг дор 4 хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *