“ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ЯАМДЫН ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛД ТАНИЛЦУУЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА”
🔰 Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлангийн төслийг Батлан хамгаалах яамны жендэрийн салбар зөвлөлд танилцууллаа.
🔰 Энэхүү тайлан нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах удирдлага зохион байгуулалт, тогтолцоо, манлайллын чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, санхүүгийн удирдлагын ажлын явц, үр дүн; жендэрийн бодлого төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэр судлалыг хөгжүүлэх чиглэлээрх ажлын явц, үр дүн болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах сургамж ба сорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус багтаасан.
🔰 Тайланд тусгасан тус яаманд хүргэх зөвлөмж нь:
🔸 “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/”-г хэрэгжүүлэх салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтээр дэмжих;
🔸 Төрийн байгууллагын бодлого төлөвлөлтийн нэгжийн жендэрийн статистик, дүн шинжилгээний үр дүнг ашиглах чадавхыг нэмэгдүүлэх;
🔸 Удирдах ажилтанд зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг шинэчлэн боловсруулж, нэвтрүүлэх; Салбар, орон нутагт жендэрийн шинжээч, ТББ-ын зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх;
🔸 Ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
🔸 Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгуулах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн үлгэрчилсэн зааврын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж, арга зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байна.
🟠Батлан Хамгаалах Яам
🟠Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар