Ялтангууд Б.Махбал шиг магадланд орох боломжтой, энд ялгавартай үйлчилсэн зүйл байхгүй

0


Зам тээврийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалыг  2020 оны тавдугаар сард 13 жилийн хорих ял оноосон билээ.  Улмаар давж заалдах шатны шүүхээс 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгосон.

 Тэгвэл түүнийг өчигдөр орой магадлангаар сулласан байна. 

 Б.Махбалд оногдуулсан нийт ял 11 жилээс:

-Биеэр 5 жил 1 сар 3 хоног, 

 – Шагналын 9 сар 20 хоног, 

– Ерөнхийлөгчийн зарлиг 1 жил 11 сар 21 хоног уучлагдан, 

нийт 7 жил 10 сар 14 хоног эдэлж,

 – 3 жил 1 сар 16 хоногийн эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө сулласан байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр төрийн тамгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гардуулж өгөх өмнөх өдөр  буюу  2021 оны зургадугаар сарын 24-ны өдөр Б.Махбалд уучлал үзүүлэх зарлиг гаргаж байжээ.

Тус зарлигт Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсугай гэжээ. 

Б.Махбалын хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарч, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон юм.

Нийслэлийн прокурорын газраас 18 жилийн ял оноох дүгнэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Улмаар давж заалдах шатны шүүх хуралдаанаар 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон өөрчилж байв.

Эх сурвалж: zarig.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *