Реппэр Roockie эхнэрээ зодсон байж болзошгүй хэргээр шалгагдаж байна
Реппэр Roockie эхнэрээ зодсон гэх хэргээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа гэх мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлжээ.
Тодруулбал,
“Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Маргаан болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 26 настай, эрэгтэй “М” гэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон байж болзошгүй үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна”.