Монголын эрүүл мэндийн системийг сайжруулахад юу хэрэгтэй вэ?

0

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн улс орнуудын эрүүл мэндийн салбарынх нь үр ашигтай байдлыг зургаар харуулж (Монгол улс эрүүл мэндийн салбарын үр ашигтай байдлаараа 191 орноос 145-д орсон).

Үр ашигтай байдал гэдгийн цаана эрүүл мэндийн салбар маань иргэддээ хэрэгтэй үед нь чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш үзүүлж чадаж байгаа эсэх, санхүүжилтийн тогтолцоо нь зөв байж бага зардлаар олон хүний эрүүл мэндийг аварч байна уу зэрэг асуудлууд багтна. Энэ үзүүлэлтээрээ манайх дэлхийд 145-т оржээ гэсэн үг.

Гэтэл 68 сая хүн амтай Тайланд улс эрүүл мэндийн системийн үр ашгийн үзүүлэлтээр 47-д оржээ. Зарим үзүүлэлтээрээ АНУ-ын өмнө ч орч байгаа.

Тайланд ба Монгол

  • Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн зардлын хувь
Slide1

WHO, 2014

  • Нэг хүнд ногдож буй эрүүл мэндийн зардал, ам доллараар
Slide2

WHO, 2014

  • Эмч нарын хүрэлцээ /1000 хүнд ногдох их эмчийн тоо/
Slide3

World Bank, 2008

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт ойролцоо, эмч нарын тоогоор Монгол хавь илүү байхад юу Тайландыг 47 руу дээш, Монголыг маань 145 руу доош татчихав ?!

Сайн эмч салбараа мэднэ гэдэг нь бас өрөөсгөл юм. Харин ЭМ систем, үр ашгийг дагнаж судалдаг эрүүл мэндийн эдийн засаг салбар шинжлэх ухаан бий. Бид эрүүл мэндийн эдийн засаг, бодлогын салбараараа ямар түвшинд байна вэ?

  • Эрүүл мэндийн бодлого ба судалгаа

Эрүүл мэндийн бодлогын чиглэлээр олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны ажлын тоог харьцуулбал /1996-2016 он/

Slide4

Scimago Journal & Country Rank, 2016

Эрүүл мэндийн бодлогын судалгаа гэдэгт эрүүл мэндийн эдийн засаг, систем болон бодлогын чиглэлүүд орно. Тайланд улсын эрүүл мэндийн бодлого илүү нотолгоонд суурилсан аж.

Харин бид судалгаагүйгээр санхүүжилтийг, эмч, эмнэлгийн тоог нэмэгдүүлж, цалин, хөлсийг өсгөсөн ч асуудал нэг мөр шийдэгдэхгүй, улам л хүндрэх хандлагатай (Эмч нарын цалинг нэмэхийг 100 хувь дэмжиж буй ч яг одоо бидэнд хангалттай судалгаа байна уу, системийнхээ түвшинд асуудлаа харах чадвар байна уу гээд олон асуудал байна). Бүтэн 20 жилийн хугацаанд эрүүл мэндийн бодлогын чиглэлээр 14-хэн ажил хэвлүүлжээ.

Нөгөө талаасаа судалгааны тооноос гадна судалгааны чанарын асуудал чухал юм.

2017 онд Бостон хотод болсон World Congress in Health Economics хурлын хэлэлцүүлгийн хэсгээс дурьдвал “Хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж, олон бодлогын судалгаа хийгддэг ч үр дүнг нь бодлого боловсруулахад авч ашиглахад тохиромжгүй байх нь түгээмэл.
Мөн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлээс судалгааны ажлын үр дүнгүүдийг нь хэвлэхээс татгалзах ч тохиолдол олон. Гол асуудал нь тухайн төсөл дээрх онол, судалгааны арга, аргачлал нь шаардлага хангадаггүй.
Иймд эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цөөнгүй төсөл, судалгаанууд хэрэгжиж дуусаад мартагддаг… Маш их хөрөнгө, цаг хугацаа үр ашиггүй зарцуулагддаг…”

 Д. Жавхланбаяр, MPH, PhD (миний мэргэжлийн хуудас руу энд дарж зочлох)

Зүүн Финландын Их Сургуулийн

Нийтийн Эрүүл Мэндийн Бодлого болон Эрүүл Мэндийн Эдийн Засгийн Дэд Профессор,

Олон улсын Нийтийн Эрүүл Мэндийн Магистрын хөтөлбөрийн багш,

Финланд Улс

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *