“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАН”-ГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛОВ
2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-гийн төслийг Гадаад харилцааны яамны Жендэрийн салбар зөвлөлд танилцуулах уулзалтыг тус яаманд зохион байгуулав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны яамны Жендэрийн салбар зөвлөлөөс “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлт, хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийж, тус яамны хүний нөөц, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэнцвэрт харьцаа, албан хаагчдын эрүүл мэнд болон тэдний ажиллах нөхцөлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрийн талаар танилцуулав