Н.Учрал “Амлалтаа хэрэгжүүлж байна” гэв

0

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал тойргийнхоо иргэдэд амласан амлалтаа хэрэгжүүлж байна гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн цахим хаягаар тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажлаа ээлж дараалан танилцуулж буй аж.

Тэрбээр энэ удаад, 

– 12-р хорооны дэн буудлуудын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн,

– 12-р сургуулийн барилгын ажлын гацаа арилж 11-р сарын 15-д эхний ээлжээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна,

– 10 хороо тус бүрд орон сууцны гадна фасадыг шинэчлэх ажил үргэлжилж байна,

– 19-р хорооны сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллaгаа хэвийн үргэлжилж байна гэжээ. 

Нийслэлийн хамгийн их хүн оршин суудаг бөгөөд алслагдан хороодтой Сонгинохайрхан дүүргийн иргэдийн аж амьдрал, орчин тойронд үр өгөөжтэй, бодит ажлыг санаачлан иргэдтэйгээ хамтран хэрэгжүүлсээр байгаа ажээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *