Л.Энх-Амгалан: Багш нар ажил хаялт зарлавал хуулийн хариуцлага хүлээнэ

0

Цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлахаа мэдэгдсэн багш нарын талаар мэдээлэл хийв.  Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ярихдаа “Өөрсдөө хууль бус шийдвэр гаргачихаад хууль бус ажил хаялт зарлавал буцаагаад хуулийн хариуцлага хүлээнэ. Болдог бол багш гэлтгүй, төрийн алба хаагчдынхаа цалинг 1000 ам.доллар болгомоор байна. Улсын төсөв нь 19 их наяд байдаг. Нийт цалингийн зардал 5.1 их наяд. Үүнээс боловсролын салбарынхан 1.7 их наядын зардал гардаг. Энэ жил дахин нэмэгдэж байгаа. Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсвөөр төрийн алба хаагчдын цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэхээр өргөн барьсан. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын тухайд сумын төвд 40 хувь, аймгийн төвд 20 нэмэх шийдвэр гарч байна. Цалин хөлсний асуудал Засгийн газрын нэг цонхны бодлогоор явна. Аль нэг салбарын сайд дээш доош нь болгоод байдаг юм. Гүйцэтгэлийн үнэлгээнээс бид нэг ч алхам ухрахгүй. Хавтгайрсан үр дүн тооцдоггүй нэмэгдлийг бид халсан” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *