АН-ын бүлэг: Өнгөрсөн долоон жилд нууцын зөвлөмжөөр хийсэн бүх гэрээг шалгана

0

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Монгол Улс 30 дахь сар дээрээ хоёр оронтой тоотой инфляцтай явж байна. Ийм байхад мянган эдийн засгийн өсөлт, нүүрсний өндөр борлуулалт яриад утгагүй. Бүх баялаг орлого үнэгүйдэж байгаа. Бодлогын хүү нь өндөр. Бизнесүүдэд мөнгө очихгүй. Зөвхөн төр мөнгөтэй, төрийн өмчит компаниуд мөнгөтэй байна. Ийм эдийн засагтай улс өнөөдөр гоё сайхан зүйл яриад байж болохгүй.

Мөн нийслэлийн автобусны тендертэй холбоотой асуудлыг хэлэлцэн бүлгээс шийдвэр гаргасан. Энэ нэг компани Тендерийн хууль зөрчөөд автобус оруулж ирсэн асуудал төдий биш боллоо. Мафижсан, авлигын пирамид байна. Өнгөрсөн хугацаанд шууд худалдан авалт гэдэг нэр томьёо гарч ирсэн. Олон нийтийг оролцуулдаггүй, тендер зарладаггүй. 20-иод их наядын үнэтэй гэрээнүүд улсын нууц гэдэг нэрийн дор ил болоогүй байна.

Одоо бүр Засгийн газрын нэг агентлаг захирамж гаргаад шууд гэрээ хийчихсэн байна. Өнгөрсөн долоон жилд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хичээн гэрээг нууцаар хийсэн бэ. АН-ын бүлэг зөвхөн автобусыг ярихгүй. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд хийсэн нууц зөвлөмжтэй гэрээнд анхаарал хандуулж ажиллана. Н.Ганибал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

С.Баярцогт: Ерөнхий сайдад гурван албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлага хүргүүлж байна

АН-ын дэд дарга С.Баярцогт: УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийлээ. Энэ хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гурван албан тушаалтанд хариуцлага тооц гэсэн шаардлага хүргүүлж байна. Нэгд, Ж.Сүхбаатар сайд, хоёрт, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, гуравт ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарыг огцруулах шаардлагыг АН-ын зүгээс тавьж байгаа. Мөн энэ асуудлаар УИХ-ын хяналтын тусгай хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд маш олон  гэрээг нууцад авч байгаад шууд хийсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *