Ц.Уянга: “Ногоон автобус“-ны асуудлаар BBC, Al Jazeera зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад хандана

0

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр АН-ын гишүүн Ц.Уянга дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,

“Өчигдөр Daewoo группийг төлөөлж ирсэн хоёр төлөөлөгч хүлцэл өчиж байгаа мэт боловч Daewoo группийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаа асуудалд Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамаар дамжуулан шалгуулах болно гэдэг асуудлыг тавьсан.

Монгол Улсыг олон улсын дипломат түвшинд хүргэсэн зөрчлийн асуудлыг би үгүйсгэж байна. Тиймээс иргэний эрх зүйн эрхийг хангах хүрээнд олон нийтийн сан буюу улсын төсвийг олон улсын стандартын дагуу санхүүгийн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Гэтэл бид FATF-аас олон улсын хэмжээнд мөнгөн гүйлгээ хийх эрхээ аваад удаагүй байж хаалттай буюу шууд худалдан авалтын ард олон улсын санхүүгийн хууль дүрмийг зөрчсөн эрүүгийн шинж чанартай үйл ажиллагаануудыг явуулсан. Тиймээс уг асуудалтай холбогдуулан олон улсын түвшинд хандахаар болсон.

Мөн Daewoo групп оршиж байгаа эсхүл татан буугдсан нь үл мэдэгдэх байдлаар мэдээлэл явж буй боловч тус группийн асуудлаар биет төлөөлөгчид байгаа учраас БНСУ-ын талын ЗГ-ын авлигалтай тэмцэх болон иргэний эрхийг хариуцсан хороонд асуудлыг тавина. Мөн БНСУ-ын шударга өрсөлдөөний болон олон улсын байгууллагуудад хандана.

Үүгээр зогсохгүй BBC, Al jaazera зэрэг олон улсын мэдээллийн байгууллагад хандаж, олон улсын мэдээллийн төвд хүргэж байж, цэвэр шударгаар шийдэгдэж, хоёр улсын хоорондын эдийн засгийн болон дипломат харилцаанд зөрчил үүсэхгүй байх боломжтой юм” гэв.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *