Сэрэмжлүүлэг: Өчигдөр орой 5, 7 настай эгч дүүс цонхоор унаж, амиа алджээ
Аравдугаар сарын 2-ны өдрийн 19 цагийн орчим бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо “Харуул алтай” хотхоны … байрны 9 давхарт амьдардаг 5, 7 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алджээ.
Хүүхдүүд тухайн үед гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан аж. Тус харамсалтай хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, гаднаас нь цоожлохгүй байх, цонхоор тонгойх, тагт руу гарах зэрэг нь ямар эрсдэлтэй болохыг ойлгуулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.