Х.Нямбаатар: Амаргүй шийдвэр байлаа, гэхдээ гомдоллохгүй, цаашид давс мэт шорвог шийдвэрүүд гарна

0

Х.Нямбаатар: ЗГ-ын тэргүүн үүрэг даалгавар өгсөн, Хотын даргаар зайлшгүй шаардлага тулгарсан талаар хэлсэн. Би сүүлийн 7.5 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн саналаар парламентад ажилласан. Иргэддээ тайлан тавихаар бэлдэж байгаа. НИТХ-ын төлөөлөгчийн шийдвэр болон Ерөнхий сайдын захирамж гараагүй тул одоохондоо нийслэл дээр ажлын байрны халаа сэлгээ хийнэ гэж ярьж болохгүй. Гэвч ажлын байрны зураг авалт хийнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл халаа сэлгээ хийхээс өөр сонголтгүй. Ерөнхий сайдтай гурван цагийн турш ярилцаж, Хотын даргаар ажиллах чиглэлээ авлаа. Б.Дэлгэрсайхан гишүүн бид хоёрын хувьд хамтдаа хоёр парламент дамнаж байна. Тиймээс туршлагатай хүнийг Түгжрэл хариуцсан сайдаар томилж байна гэж харж байна. Бид энэ ажилд томилогдох санаачилга гаргаагүй. Засгийн газрын тэргүүний гаргасан шийдвэр байсан. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *