Автобусны тендерт гарын үсэг зурсан С.Жавхлантбаатар шалгагдах үеэрээ өөрийгөө хутгалжээ

0

Ногоон автобусны хэргээр өдгөө зургаан хүн саатуулагдаад байгаа. Тэднийг үргэлжлүүлж хорих санал прокурорын байгууллагаас өчигдөр ирүүлсэн ч, шүүх хэлэлцэж амжаагүй байна. Өнөөдөр үргэлжлүүлж хорих эсэхийг шийдэх юм.

Тэгвэл автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар шалгагдах хугацаандаа өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ.

Одоогоор биеийн байдал хүнд байгаа аж. Тодруулбал, гэдэс хэвлийн хэсэгтээ нөхүүлэх мэс засал хийлгэсэн байна.

Уг хэрэг явдал өчигдөр /2023.10.03/ болсон бөгөөд С.Жавхлантбаатарын биеийн байдал хүнд байгаа тул түүнтэй холбогдох мөрдөн шалгах ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *