Нэр бүхий шүүгчдэд холбогдох сахилгын хэргийг түдгэлзүүлэв
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт буюу шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалттай тул шүүгч Ц.Мөнхтулга, Н.Баасанбат, Г.Хатанцэцэг нарт холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.